Эргэх цахилгаан машин
10 нэр томъёо
- асинхрон хөдөлгүүр
- RU
- асинхронный двигатель
- EN
- asynchronous motor
Статорын эргэлдэх соронзон орон роторт гүйдэл индукцлэн эргэлт үүсгэдэг, найдвартай бөгөөд өргөн хэрэглээтэй хувьсах гүйдлийн хөдөлгүүр.
- давтамж хувиргагч
- RU
- частотный преобразователь
- EN
- variable speed drive
Тэжээлийн давтамжийг өөрчилж хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг тасралтгүй зохицуулдаг, эрчим хүч хэмнэх боломжтой хувиргагч.
- дулааны хэт ачааллын реле
- RU
- тепловое реле
- EN
- thermal overload relay
Хөдөлгүүрийн гүйдлийг хянаж, хэт ачааллын улмаас удаан хугацаанд хэт халж ороомог гэмтэхээс сэргийлэн хэлхээг таслах хамгаалалтын реле.
- зөөлөн асаагч
- RU
- устройство плавного пуска
- EN
- soft starter
Хөдөлгүүрт өгөх хүчдэлийг аажмаар нэмэгдүүлж асаалтын гүйдэл ба механик цохилтыг бууруулан зөөлөн асааж, зогсоодог хагас дамжуулагч төхөөрөмж.
- од-гурвалжин асаалт
- RU
- пуск звезда-треугольник
- EN
- star-delta starting
Хөдөлгүүрийн ороомгийг эхэнд од холболтоор, дараа нь гурвалжин холболтод шилжүүлж асаалтын гүйдлийг бууруулдаг асаах арга.
- өөрөө өдөөх
- RU
- самовозбуждение
- EN
- self-excitation
Асинхрон хөдөлгүүрийг тэжээлээс салгасны дараа роторын үлдэгдэл соронзон орон ба хавчаарт холбогдсон конденсаторын багтаамжийн гүйдэл харилцан үйлчилснээр хөдөлгүүрийн хүчдэл хяналтгүйгээр, заримдаа аюултай өндөр түвшинд хүртэл өөрөө нэмэгдэх үзэгдэл.
- өргөвч
- RU
- лифт
- EN
- lift
Хүн, ачааг бүхээг буюу тавцан дээр байрлуулж, цахилгаан хөдөлгүүрийн үйлчлэлээр хатуу босоо чиглүүлэгчийн дагуу босоо чиглэлд зөөвөрлөх төхөөрөмж.
- пускатель-контроллер
- EN
- control and protection switching gear
Удирдлага болон хэт ачаалал, богино залгааны хамгаалалтыг нэг төхөөрөмжид нэгтгэсэн, бүрэн зохицуулалттай хөдөлгүүрийн асаах-хамгаалах төхөөрөмж (IEC 60947-6-2).
- хэт шилжилтийн хуурмаг эсэргүүцэл
- RU
- сверхпереходное реактивное сопротивление
- EN
- subtransient reactance
Генераторын холболт дээр богино залгаа үүсэх эхний агшинд гүйдлийн далайцыг тодорхойлдог, генераторын хамгийн бага утгатай реактив эсэргүүцэл (ихэвчлэн 10–15%).
- шууд асаалт
- RU
- прямой пуск
- EN
- direct on-line starting
Хөдөлгүүрийг сүлжээний бүрэн хүчдэлд шууд залгаж асаах хамгийн энгийн, зардал багатай арга; асаалтын гүйдэл өндөр байдаг.