Цахилгаан системийн хамгаалалт
25 нэр томъёо
- автомат давтамжийн ачаалал хаялт
- RU
- автоматическая частотная разгрузка
- EN
- automatic underfrequency load shedding
Давтамж буурах үед хэрэглэгчдийг бага багаар (хэсэгчлэн) таслаж, эрчим хүчний системийн давтамжийг сэргээх автомат төхөөрөмж.
- автомат давтан залгалтIEV 614-02-29
- RU
- автоматическое повторное включение
- EN
- automatic reclosing
- ZH
- 自动重合
Хамгаалалтаар тасарсан шугам буюу тоноглолыг автоматаар дахин залгах төхөөрөмж. Гурван фазын (ГФАДЗ) ба нэг фазын (НФАДЗ) төрөлтэй.
- аянга зайлуулагч
- RU
- молниеотвод
- EN
- lightning conductor
Аянгын шууд ниргэлтийг хүлээн авч газардуулгад дамжуулан барилга, тоноглолыг хамгаалдаг төхөөрөмж; шон (стержень) ба тросон төрөлтэй.
- богино залгааны гүйдэлIEV 441-11-07
- RU
- ток короткого замыкания
- EN
- short-circuit current
- ZH
- 短路电流
Хүчдэлтэй дамжуулагчдын хооронд буюу хүчдэлтэй дамжуулагч ба газрын хооронд тусгаарлага гэмтэж богино залгаа үүсэхэд гүйх их гүйдэл (3-фаз, 2-фаз, 1-фаз газарлуу).
- гадны богино залгааны хамгаалах төхөөрөмж
- RU
- внешнее устройство защиты от короткого замыкания
- EN
- external short-circuit protection device
Хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмжийн (SPD) ашиглалтын хугацаа дуусах үед үүсэх богино залгааг тасалдаг тусгай төхөөрөмж. Автомат таслуур буюу хайлах гал хамгаалагчаар гүйцэтгэгдэх бөгөөд SPD-тэй уялдуулан сонгоно.
- зайн хамгаалалтIEV 448-14-01
- RU
- дистанционная защита
- EN
- distance protection
Гэмтлийн цэг хүртэлх зай (эсэргүүцэл)-ийг хэмжиж, түүнээс хамааран барилттайгаар ажилладаг реле хамгаалалт.
- импульсийн гүйдэл
- RU
- импульсный ток
- EN
- impulse current
10/350 мкс хэлбэрийн долгионтойгоор хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмжөөр хэд хэдэн удаа дамжуулж чадах гүйдлийн оргил утга. Шууд аянгын цохилтоос хамгаалдаг 1-р төрлийн (Type 1) SPD-ийг тодорхойлоход хэрэглэнэ.
- каскадчилал
- RU
- каскадное включение защит
- EN
- cascading
Дээд түвшний автомат таслуурын өндөр таслах чадварыг ашиглан доод түвшний таслуурыг тусалж, эдийн засгийн хэмнэлттэй богино залгааны хамгаалалт хийх арга.
- нийтлэг горимын хэт хүчдэл
- RU
- синфазное перенапряжение
- EN
- common-mode overvoltage
Фаз ба газардуулгын (PE буюу PEN) дамжуулагчийн хооронд үүсэх хэт хүчдэл. Ихэвчлэн аянгын цохилтоор үүсдэг бөгөөд газардуулгын аль ч системд хамгаалалт шаардана.
- очлолтын аюулгүй хэлхээ
- RU
- искробезопасная электрическая цепь
- EN
- intrinsically safe circuit
Цахилгаан цэнэг буюу халалт нь тэсрэх аюултай орчныг ноцоож чадахгүйгээр хийгдсэн цахилгаан хэлхээ.
- сонгомол ажиллагаа
- RU
- селективность
- EN
- discrimination
Гэмтэлтэй хэсэгт хамгийн ойрхон байрлах хамгаалалтын аппарат л ажиллаж, дээд түвшний хамгаалалтууд ажиллагаанд үлдэх — хамгаалалтуудын зохицуулалт.
- таслалт-залгалтын хэт хүчдэл
- RU
- коммутационное перенапряжение
- EN
- switching overvoltage
Сүлжээний тогтвортой горим өөрчлөгдөх (коммутацийн аппарат ажиллах) үед үүсэх өндөр давтамжийн хэт хүчдэл.
- хамгаалалтын аппарат
- RU
- защитный аппарат
- EN
- protective device
Цахилгаан сүлжээнд хэвийн бус горим үүсэх үед цахилгаан хэлхээг автоматаар (хүний оролцоогүйгээр) таслах тоноглол.
- хамгаалалтын хүчдэлийн түвшин
- RU
- уровень защиты по напряжению
- EN
- voltage protection level
Хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмж (SPD) идэвхжиж, хэвийн цэнэглэх гүйдэл (In) дамжуулж байх үед түүний зажим дээр үүсэх хамгийн их хүчдэл. Энэ утга нь хамгаалж буй тоног төхөөрөмжийн импульс даах чадвараас бага байх ёстой.
- хамгийн их тасралтгүй ажиллах хүчдэл
- RU
- наибольшее длительное рабочее напряжение
- EN
- maximum continuous operating voltage
Хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмжийн зажим дээр тасралтгүй тавьж болох хамгийн их хувьсах буюу тогтмол хүчдэл. Үүнээс дээш хүчдэлд төхөөрөмж идэвхжих бөгөөд утгыг нь сүлжээний хэвийн хүчдэл болон газардуулгын системээс хамааруулж сонгоно.
- хамгийн их цэнэглэх гүйдэл
- RU
- максимальный разрядный ток
- EN
- maximum discharge current
8/20 мкс хэлбэрийн долгионтойгоор хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмжөөр гагцхүү нэг удаа дамжуулж чадах цэнэглэх гүйдлийн оргил утга. Ихэвчлэн 2-р төрлийн (Type 2) SPD-д хэрэглэнэ.
- хоёрдогч хэлхээ
- RU
- вторичные цепи
- EN
- secondary circuits
Хэмжүүрийн трансформаторын хоёрдогчоос тэжээгддэг хэмжилт, хамгаалалт, удирдлага, дохиоллын цахилгаан хэлхээ.
- хүчдэл бууралтын хамгаалалтIEV 441-16-42
- RU
- защита минимального напряжения
- EN
- undervoltage protection
- ZH
- 欠压脱扣器
Тэжээлийн хүчдэл тогтоосон утгаас буурах буюу алдагдах үед тоноглолыг таслах хамгаалалт (undervoltage/no-volt release).
- хэвийн цэнэглэх гүйдэл
- RU
- номинальный разрядный ток
- EN
- nominal discharge current
8/20 мкс хэлбэрийн долгионтойгоор хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмжөөр дор хаяж 20 удаа дамжуулж чадах цэнэглэх гүйдлийн оргил утга. Төхөөрөмжийн ашиглалтын нөөцийг илэрхийлдэг гол үзүүлэлт.
- хэт ачаалалIEV 441-11-08
- RU
- перегрузка
- EN
- overload
- ZH
- 过载
Гэмтэлгүй хэлхээнд гарах хэт гүйдэл (жишээ нь хэд хэдэн ачаалал давхцах, хөдөлгүүр асах); тодорхой хугацаанаас удаан үргэлжилбэл хамгаалалт таслана.
- хэт ачааллын гүйдэлIEV 441-11-06
- RU
- сверхток
- EN
- overcurrent
- ZH
- 过电流
Ачааллын хамгийн их гүйдлээс (IB) давсан гүйдэл; хэмжээнээс нь хамааруулан хурдтай таслах ёстой.
- хэт хүчдэлIEV 614-03-25
- RU
- перенапряжение
- EN
- overvoltage
- ZH
- 浪涌
Сүлжээний хэвийн хүчдэл дээр давхарласан хүчдэлийн импульс буюу долгион; тоноглолыг тасалдуулж, гэмтээж болзошгүй.
- хэт хүчдэлийн хамгаалалтын төхөөрөмж
- RU
- устройство защиты от импульсных перенапряжений
- EN
- surge protection device
Нам хүчдэлийн байгууламжийг аянгын болон коммутацийн хэт хүчдэлээс хамгаалах, хэт хүчдэлийг хязгаарлаж гүйдлийг газарлуу гаргадаг төхөөрөмж (1, 2, 3-р төрөл).
- ялгаварт горимын хэт хүчдэл
- RU
- дифференциальное перенапряжение
- EN
- differential-mode overvoltage
Фаз ба нойл (нейтрал) дамжуулагчийн хооронд үүсэх хэт хүчдэл. TT болон TN-S системд газардуулгын эсэргүүцлийн тэгш бус байдлаас үүдэн илэрдэг.
- ялгаварт хамгаалалт
- RU
- дифференциальная защита
- EN
- differential protection
Хамгаалагдах хэсгийн орох ба гарах гүйдлийн зөрүүг хэмжиж ажилладаг, сонгомол чанар өндөртэй реле хамгаалалт.