Цахилгаан хэмжилт
11 нэр томъёо
- гармоник спектр
- RU
- гармонический спектр
- EN
- harmonic spectrum
Гармоник бүрийн далайцыг түүний давтамж (дараалал)-аас хамааруулан харуулсан дүрслэл. Гармоник үүсгэгч төхөөрөмж бүр өөрийн онцлог спектртэй байдаг тул спектрээр дохионы гажуудлыг үнэлж болно.
- гармоникийн дараалал
- RU
- порядок гармоники
- EN
- harmonic order
Тухайн гармоникийн давтамж суурь давтамжаас хэдэн дахин их болохыг заах бүхэл тоо. Гурван фазын түгээх сүлжээнд сондгой дарааллын (3, 5, 7, 11, 13...) гармоник голлон илэрдэг ба дараалал өсөх тусам далайц нь буурдаг.
- гурвын үржвэр гармоник
- RU
- гармоники кратные трём
- EN
- triplen harmonics
Дараалал нь 3-ын үржвэр байх гармоникууд (3, 9, 15, 21...). Гурван фаз, дөрвөн утаст сүлжээнд фаз ба нейтралийн хооронд холбогдсон нэг фазын ачаалалтай үед л илэрдэг бөгөөд гурван фазын нейтраль дамжуулагчид нэмэгдэн хуримтлагдаж, нейтралийн гүйдлийг фазынхаас ч их болгож болно.
- дан гармоникийн гажуудал
- RU
- уровень отдельной гармонической составляющей
- EN
- individual harmonic component
Тухайн h дарааллын гармоникийн далайцыг суурь долгионы далайцад харьцуулж хувиар илэрхийлсэн үзүүлэлт (uh% хүчдэлд, ih% гүйдэлд). Долгионы гажуудалд аль дараалал хэр их хувь нэмэр оруулж буйг харуулна.
- крест-фактор
- RU
- коэффициент амплитуды
- EN
- crest factor
Гүйдэл буюу хүчдлийн оргил (далайц) утгыг үйлчлэх (r.m.s.) утгад харьцуулсан харьцаа. Цэвэр синусоид дохионы хувьд √2-той тэнцүү; шугаман бус ачааллын гүйдэлд ихэвчлэн 1.5-2, онцгой тохиолдолд 5 хүрдэг. Өндөр крест-фактор нь хамгаалалтын аппаратыг хуурамчаар таслахад хүргэж болно.
- нийт гармоник гажуудал (THD)
- RU
- суммарный коэффициент гармонических искажений
- EN
- total harmonic distortion
Долгионы гажуудлыг илэрхийлэх үзүүлэлт. Бүх гармоник бүрэлдэхүүнүүдийн үйлчлэх утгын нийлбэрийг суурь долгионы үйлчлэх утгад харьцуулсан харьцаа бөгөөд ихэвчлэн хувиар илэрхийлнэ. Гүйдэл (THDi), хүчдэл (THDu)-д тус тусад нь тодорхойлдог.
- суурь долгион
- RU
- основная гармоника
- EN
- fundamental
Гажуудсан долгионы задаргаанд байх, тэжээлийн сүлжээний нэрлэсэн давтамжтай (жишээ нь 50 Гц) тэнцүү давтамжтай синусоид бүрэлдэхүүн хэсэг. Бусад бүх гармоникийн далайц болон гажуудлын коэффициентийг үүнтэй харьцуулж илэрхийлдэг.
- техник-хяналтын тооцоо
- RU
- технический учет электроэнергии
- EN
- technical metering
Цахилгаан станц, дэд өртөө, үйлдвэр, барилга байгууламжийн доторх цахилгааны дотоод зарцуулалтад техникийн хяналт тавих зориулалттай бүртгэл тооцоо.
- тооцооны тоолуур
- RU
- расчетный счетчик
- EN
- billing meter
Цахилгааны тооцооны бүртгэлийн зориулалтаар үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр суурилуулсан цахилгааны тоолуур.
- цагираг гүйдлийн трансформатор
- RU
- тороидальный трансформатор тока
- EN
- toroidal current transformer
Хэлхээний бүх дамжуулагчийг хамарсан цагираг хэлбэрийн, өндөр соронзон нэвчилттэй голт бүхий гүйдлийн трансформатор. Дамжуулагч дахь гүйдлийн ялгавар (үлдэгдэл гүйдэл)-ыг мэдэрч хамгаалалтын таслах төхөөрөмжийг ажиллуулна.
- цахилгааны тооцооны бүртгэл
- RU
- расчетный учет электроэнергии
- EN
- billing metering
Үйлдвэрлэсэн ба хэрэглэгчдэд түгээсэн цахилгаан эрчим хүчийг худалдах, борлуулах зорилгоор мөнгөн хэлбэрээр хийх бүртгэл тооцоо.