Гэрэлтүүлэг
18 нэр томъёо
- гадна гэрэлтүүлгийн пункт
- RU
- пункт наружного освещения
- EN
- street lighting distribution point
Гаднах гэрэлтүүрийн бүлгийн сүлжээг тэжээлийн эх үүсвэрт холбох зориулалттай цахилгаан хуваарилах байгууламжийн төхөөргийн бүрдэл.
- галоген чийдэн
- RU
- галогенная лампа
- EN
- halogen lamp
Вольфрам утас ба галоген нэгдэл бүхий хийгээр дүүргэсэн, утсаа сэргээж ашиглалтын хугацаа болон гэрэлтэлтийг нэмэгдүүлсэн улайсах төрлийн чийдэн.
- гэрэл тохируулагч
- RU
- диммер
- EN
- light dimmer
Чийдэнд өгөх хүчдэлийг өөрчилж гэрлийн эрчмийг зохицуулдаг төхөөрөмж.
- гэрэл ялгаруулагч диод
- RU
- светодиод
- EN
- light emitting diode
Цахилгаан гүйдэл нэвтрэхэд гэрэл ялгаруулдаг хагас дамжуулагч диод; эрчим хүч бага зарцуулж, дулаан бага ялгаруулж, ашиглалтын хугацаа урт.
- каскадын удирдлагын систем
- RU
- каскадная система управления наружным освещением
- EN
- cascade lighting control system
Гаднах гэрэлтүүлгийн бүлгийн сүлжээний хэсгүүдийг дараалан залгах (таслах) удирдлагын систем.
- компакт флюресцент чийдэн
- RU
- компактная люминесцентная лампа
- EN
- compact fluorescent lamp
Асаагуур ба тогтворжуулагчийг доторлон суулгаж, нугалсан богино хоолойтой болгосон, улайсах чийдэнг орлох зориулалттай эрчим хүч хэмнэдэг флюресцент чийдэн.
- люминесцент чийдэн
- RU
- люминесцентная лампа
- EN
- fluorescent lamp
Мөнгөн усны уурын цахилалтын хэт ягаан туяа люминофорыг өдөөж харагдах гэрэл ялгаруулдаг нам даралтын хийн цахилалтын чийдэн.
- металл галогенийн чийдэн
- RU
- металлогалогенная лампа
- EN
- metal halide lamp
Металлын галогенид нэгдлүүдийг ашигладаг, өнгө дамжуулалт сайтай, өргөн спектртэй гэрэл өгдөг өндөр даралтын ялгаралтын чийдэн.
- ослын гэрэлтүүлэг
- RU
- аварийное освещение
- EN
- emergency lighting
Ердийн гэрэлтүүлэг тасрах буюу гэмтэх үед автоматаар асч, хүмүүсийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх, гарцыг гэрэлтүүлэх зориулалттай нөөц гэрэлтүүлэг.
- өндөр даралтын натрийн чийдэн
- RU
- натриевая лампа высокого давления
- EN
- high-pressure sodium lamp
Натрийн уурын өндөр даралтад ажиллаж, улбар шаравтар цагаан гэрэл өгдөг, гэрэлтүүлгийн үр ашиг өндөр ялгаралтын чийдэн.
- соронзон тогтворжуулагч
- RU
- дроссель
- EN
- magnetic ballast
Флюресцент ба ялгаралтын чийдэнгийн нумын гүйдлийг хязгаарлахаар чийдэнтэй цуваа холбосон индуктив ороомог.
- тайз
- RU
- сцена
- EN
- stage
Барилгын дотор буюу гадна байрлах, жүжиг, шоу, концерт тоглож үзүүлэх тусгайлан тоноглосон хэсэг.
- улайсах чийдэн
- RU
- лампа накаливания
- EN
- incandescent lamp
Цахилгаан гүйдлээр судал (утас)-ыг улайстал халааж гэрэл ялгаруулдаг чийдэн.
- хийн ялгаралтын чийдэн
- RU
- газоразрядная лампа
- EN
- discharge lamp
Кварц колбон доторх хийд хоёр электродын хооронд үүсэх цахилгаан цэнэгээр гэрэл үүсгэдэг, нумын гүйдлийг хязгаарлах тогтворжуулагч шаарддаг чийдэн.
- шөнийн горимын фаз
- RU
- фаза ночного режима
- EN
- night-mode phase
Гаднах гэрэлтүүрийн тэжээлийн буюу хуваарилах сүлжээний, шөнийн цагт таслагддаггүй (автомат удирдлагатай) фаз.
- электрон тогтворжуулагч
- RU
- электронный балласт
- EN
- electronic ballast
Чийдэнгийн нумыг өндөр давтамжийн (20–60 кГц) хүчдэлээр тэжээж, асаагуур ба тогтворжуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг, эрчим хүч хэмнэдэг цахим төхөөрөмж.
- эстрад
- RU
- эстрада
- EN
- platform stage
Эстрад болон концертын үзүүлбэрт зориулсан, үзэгчдийн танхимтай залгаа буюу нэг эзэлхүүнд байрлах өндөрлөсөн хэсэг.
- LED драйвер
- RU
- драйвер светодиода
- EN
- LED driver
Хувьсах гүйдлийн сүлжээний хүчдэлийг LED гэрэлтүүлэгт тохирсон тогтмол гүйдэл, хүчдэл болгон хувиргаж тэжээдэг, заримдаа гэрэл тохируулах чиг үүрэгтэй электрон төхөөрөмж.