Цахилгаан байгууламж
8 нэр томъёо
- бүлгийн сүлжээ
- RU
- групповая сеть
- EN
- final circuit
Хуваарилах байгууламжийн щит ба хуваарилах пунктээс гэрэлтүүлэгч, шигтгүүрт розетка болон бусад цахилгаан хэрэгсэл хүртэлх сүлжээ.
- тэжээлийн сүлжээ
- RU
- питающая сеть
- EN
- supply network
Дэд станцын хуваарилах төхөөрөмж буюу агаарын шугамаас оруулга-хуваарилах самбар хүртэлх, мөн түүнээс ҮХС, ХХС, хуваарилах цэг хүртэлх сүлжээ.
- цахилгаан байр
- RU
- электропомещение
- EN
- electrical operating area
Зөвхөн мэргэшсэн үйлчилгээний ажилтан орох эрхтэй, цахилгаан тоног төхөөрөмж байрлуулсан байр буюу (жишээ нь тороор) тусгаарлагдсан байрны хэсэг.
- цахилгаан утаслагаIEV 826-15-01
- RU
- электропроводка
- EN
- electrical wiring
Дүрмийн дагуу тавьсан бэхэлгээ, хамгаалалтын бүтээц, эд ангитай дамжуулах утас, кабелийн бүрдэл. (Эх сурвалжид «цахилгаан дамжуулагч» гэж бичсэн боловч энэ нь орос «проводник»-той хольж болзошгүй тул «цахилгаан утаслага» нэрийг санал болгов.)
- цахилгаан эрчим хүчний хүлээн авагчIEV 826-16-02
- RU
- приемник электрической энергии
- EN
- current-using equipment
Цахилгаан эрчим хүчийг өөр төрлийн эрчим хүчинд хувиргах зориулалттай цахилгаан хэрэгсэл, тоноглол, төхөөрөмж.
- цахилгааны далд утаслага
- RU
- скрытая электропроводка
- EN
- concealed wiring
Барилга байгууламжийн хийцийн (хана, шал, суурь, хучилт) дотор, давхар хоорондын болон угсардаг шаланд тавьсан дамжуулах утас.
- цахилгааны ил утаслага
- RU
- открытая электропроводка
- EN
- surface wiring
Барилгын хана, тааз, ферм болон бусад барилга байгууламжийн элемент, тулгуурын гадаргуу дээр ил тавьсан дамжуулах утас.
- IP хамгаалалтын зэрэглэл
- RU
- степень защиты IP
- EN
- IP degree of protection
Бүрхүүлийн гадны хатуу биет (эхний орон), ус (хоёр дахь орон)-нээс хамгаалах зэргийг илэрхийлэх IEC 60529 стандартын код (жишээ нь IP54, IP2X).