Цахилгаан кабель
7 нэр томъёо
- кабелийн байгууламж
- RU
- кабельное сооружение
- EN
- cable structure
Кабель, кабелийн муфт ба тос дүүгэмэл кабелийн шугамын хэвийн ажиллагааг хангах тоноглолыг байрлуулах тусгай хийцийн иж бүрдэл (хонгил, суваг, худаг, давхар, эстакад, галерей г.м.).
- кабелийн суваг
- RU
- кабельный канал
- EN
- cable channel
Кабель байрлуулах, засвар хийхэд хучилт, таглааг зайлшгүй авдаг, газрын хөрсөнд ухсан, нэвтрэх боломжгүй хаалттай байгууламж.
- кабелийн хонгил
- RU
- кабельный туннель
- EN
- cable tunnel
Кабель ба муфтийг тулгуур бүтээцэд байрлуулах, сунгах, үзлэг засвар хийхэд бүх уртынхаа туршид чөлөөтэй гарцтай хаалттай байгууламж.
- кабелийн шугам
- RU
- кабельная линия
- EN
- cable line
Цахилгаан эрчим хүч буюу түүний импульсыг дамжуулах зориулалттай, холболтын, тогтоолгын ба төгсгөлийн баривч (муфт), бэхэлгээний эд ангитай нэг буюу хэд хэдэн зэрэгцээ кабелийн бүрдэл.
- кабель шугамын хамгаалах бүс
- RU
- охранная зона кабельной линии
- EN
- cable line protection zone
Кабель шугамын трассын дагуу хоёр тал руу нь захын кабелиас тодорхой зайд (ерөнхийдөө 1 м, усан доогуур 100 м өргөн) тогтоосон хамгаалалтын талбай.
- тос сэлбэх пункт
- RU
- подпитывающий пункт
- EN
- feeding point
Тос дүүргэмэл кабель шугамын тос сэлбэх аппарат, тоноглол (тэжээлийн бак, даралтын бак, тос сэлбэх агрегат)-ыг байрлуулсан газрын дээрх, гадаргын буюу газар доорх байгууламж.
- хүчний кабель шугам
- RU
- силовая кабельная линия
- EN
- power cable line
Хүчний цахилгаан эрчим хүч дамжуулах зориулалттай кабелийн шугам (1 кВ хүртэл, 1 кВ-оос дээш зэрэг ангиллаар туршигдана).