Хүчний конденсатор
10 нэр томъёо
- бие даасан нөхвөр
- RU
- индивидуальная компенсация
- EN
- individual compensation
Конденсаторыг реактив чадал ихээр хэрэглэдэг тоноглол (ялангуяа хөдөлгүүр)-ийн хавчаарт шууд холбож, тухайн хэрэглэгчийн реактив чадлыг байрандаа нөхөх арга. Тоноглолын чадал нь байгууламжийн нийт чадалтай харьцуулахад томд тооцогдоно.
- даралтад мэдрэмтгий салгуур
- EN
- pressure sensitive disconnector
Конденсаторын дотор гэмтэл үүсэн металжуулалт ууршиж, савны дотор даралт нэмэгдэхэд холболтын утсыг заасан цэгээс таслаж, конденсаторыг эргэшгүйгээр аюулгүй салгадаг хамгаалалтын төхөөрөмж.
- конденсаторын нэгдүүр
- RU
- конденсаторная батарея
- EN
- capacitor bank
Цахилгаанаар хоорондоо холбогдсон нэгж конденсаторуудын бүлэг.
- конденсаторын төхөөрөмж
- RU
- конденсаторная установка
- EN
- capacitor installation
Нэг буюу хэд хэдэн конденсатор ба тэдгээрт холбогдох туслах тоноглол (таслуур, салгуур, цэнэг гаргах эсэргүүцэл, тохируулга ба хамгаалалтын тоноглол)-оос бүрдэх цахилгаан байгууламж.
- конденсаторын элемент
- RU
- конденсаторный элемент
- EN
- capacitor element
Диэлектрикээр тусгаарлагдсан, гүйдэл дамжуулах хавтан (электрод)-уудаас бүрдэх, конденсаторын хуваагдашгүй хэсэг.
- нэгж конденсатор
- RU
- единичный конденсатор
- EN
- capacitor unit
Нэг буюу хэд хэдэн конденсаторын элементийг гадагш гарсан үзүүр (гаргалгаа)-тэй нэгдсэн бүрхүүл (корпус)-д угсарсан бүтээцийн нэгж. "Конденсатор" гэсэн нэрийг түүнийг нэгдүүрээс ялган нэрлэх шаардлагагүй үед хэрэглэнэ.
- өөрөө сэргэх
- RU
- самовосстановление
- EN
- self-healing
Хуурай төрлийн конденсаторын металжуулсан диэлектрик хальс хэт ачаалал буюу хүчдэлийн цохилтоос болж цоорох үед цоорсон орчмын металл бүрхүүл ууршиж, электродуудын хооронд тусгаарлагыг эргүүлэн сэргээснээр конденсатор ажиллагаагаа хадгалдаг чанар.
- төвлөрсөн нөхвөр
- RU
- общая компенсация
- EN
- global compensation
Конденсаторын батарейг байгууламжийн үндсэн нам хүчдэлийн хуваарилах самбарын шинд холбож, бүх ачааллын реактив чадлыг нэг цэгээс нөхөх арга. Тогтвортой, тасралтгүй ачаалалтай үед тохиромжтой боловч самбараас доош чиглэсэн кабелиудад реактив гүйдэл хэвээр урсдаг.
- хэсэгчилсэн нөхвөр
- RU
- групповая компенсация
- EN
- compensation by sector
Конденсаторын батарейг дэд хуваарилах самбар тус бүрийн шинд холбож, байгууламжийн хэсэг бүрийн реактив чадлыг тусад нь нөхөх арга. Ачаалал/цагийн горим нь хэсэг хэсэгтээ өөр өөр том байгууламжид тохиромжтой.
- чадлын коэффициент нөхөхIEV 603-04-28
- RU
- компенсация реактивной мощности
- EN
- power factor correction
- ZH
- 无功功率补偿
Конденсаторын нэгдүүр залгаж хуурмаг чадлыг нөхөж, чадлын коэффициентийг нэгд ойртуулах, ингэснээр бүрэн чадал, алдагдал, хүчдэлийн уналтыг бууруулах арга.